Азийн залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-нд албан ёсны нээлтээ хийж өчигдөр аваргаа тодрууллаа. Үүнд Хятад, Солонгосын багууд аваргын төлөө тоглож Хятадын баг өрсөлдөгчөө 93-91-ээр буулгаж авав. Хоёр баг тойргуудад жинхэнэ гал ассан тоглолтыг үзэгчдэд үзүүлсэн. Өмнө нь Солонгосын баг зургаан удаа мөнгөн медаль хүртсэнээс дөрөв нь тус багтай тоглож авчээ. Харин Хятадын баг 10 удаа аваргалж байсан юм. Тиймээс хоёр туршлагатай баг ийн өрсөлдөх нь аргагүй юм. Нэмж хэлэхэд өнгөрсөн жилийн тэмцээнд энэ хоёр баг аваргын төлөө өрсөлдөж Хятадын баг хошуучилж байсан билээ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )