“Реалын” од бөгөөд дэлхийн хамгийн шилдэг, царайлаг хөл бөмбөгчдийн нэг Криштиан Роналдо таагүй байдалд оржээ.
Португалийн папарацциуд түүнийг Рита Перейра хэмээх багын найз бүсгүйтэйгээ хамт байгаа “серьезный” гэмээр зургуудыг дарж амжсан байна. Иймээс Роналдо болон түүний орос сүйт бүсгүй Ирина Шейк нарын хуримын асуудалд аюул тулгарч мэдэхээр болжээ.
Ирина амралтын өдрүүдээрээ Челябинскт байдаг эмээгээ эргэхээр явсан хойгуур сүйт залуу багын найзтайгаа өөрийн эзэмшлийн Seven club-т цагийг зугаатай өнгөрүүлж байсан аж. Романтик маягийн оройн хоолны дараа тэрээр Ритатай машиндаа хамт суун үл мэдэгдэх зүг рүү давхин алга болсон хэмээн Португалийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сенсаацласан байна.
Одоогоор Ирина Шейк болон Криштиан Роналдогийн зүгээс ямар нэгэн тодорхой зүйл мэдэгдээгүй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )