Үл мэдэх этгээдүүд Оросын сагсан бөмбөгийн шигшээгийн хамгаалагч Виталий Фридзоны Лондонгийн олимпийн хүрэл медалийг хулгайлсан байна. Энэ тухай хууль сахиулах байгууллагаас мэдээлжээ.
“Химки” сагсан бөмбөгийн клубийн ахлагч, олон улсын хэмжээний мастер Виталий Фридзон Москвагийн ойролцоох Химка дахь гэрт нь хулгай гарсан тухай өнгөрөгч Бямба гаригт мэдэгдсэн аж.
ИТАР-ТАСС мэдээлснээр үл мэдэх этгээдүүд тамирчны гэрт нэвтрэн орж олимпийн хүрэл медаль, хос швейцари цаг, гар утас, нөүтбүүк, фотоаппарат, IPad зэргийг нь хулгайлсан ажээ.
Москва орчмын цагдаагийн газрын хэвлэлийн албанаас мэдээлж буйгаар 3 ст.158 УК РФ зүйл ангиар “Том хэмжээний хулгай” гэсэн эрүүгийн хэрэг үүсгээд мөрдөн шалгаж байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )