Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд Буриад зоны бөхийн барилдаан ирэх сарын 15-нд болно. Энэхүү барилдаан нь “Буриадаараа хөөрөлдье, бөхийн соёлоо дээдэлье” уриан дор зохион байгуулагдах гэнэ. Үүнд дээрх сумаас гадна Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Хөвсгөл аймгийн Ханх, Цагаан-Үүр, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгийн Ерөө, Хүдэр сумын бөх оролцох юм байна. Тус барилдаан нь Буриадын өв уламжлал, соёлыг сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн олны хүртээл болгох зорилготой гэнэ. Наадамд сум тус бүрээс нэг дасгалжуулагч, засуул, таван бөх оролцох эрхтэй аж. Мөн оролцогчдыг буриад дээл, малгай, гутал өмсөхөөс гадна бөхийн өмсгөлтэй байхыг шаардаж байна. Барилдаан тойргийн журмаар багаар өрсөлдүүлнэ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )