Оросын волейболчин бүсгүйчүүдийн дасгалжуулагч амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

Оросын волейболын эмэгтэй шигшээгийн дасгалжуулагч Сергей Овчинников зочид буудлын өрөөндөө өөрийгөө боомилон амиа хороожээ. Энэ тухай Хорватын хэвлэлүүд мэдээлсэн байна.

43 настай Оросын дасгалжуулагчийн цогцсыг өнөө өглөө буудлын ажилтнууд олжээ.

Энэхүү эмгэнэлт явдал Овчинниковын удирддаг байсан эмэгтэй волейболчдын “Динамо” клубын цугларалт болсон Хорватын Пореч хотод болсон аж.

ИТАР-ТАСС мэдээлснээр цагдаагийн газар Оросын үндэсний шигшээгийн ерөнхий дасгалжуулагчийн үхлийн шалтгааныг мөрдөн шалгаж байгаа юм байна.

Одоогийн байдлаар тодорхой зүйл мэдэгдээгүй ба талийгаачийн ойр дотныхны үзэж буйгаар амиа хорлох болсон гол шалтгаан нь Оросын эмэгтэй волейболчид Лондон2012-т 1\4 шигшээд хожигдсон явдал хэмээн таамаглаж байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top