Шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан хэргээр ял сонсож, гурван сар хоригдсон улсын харцага Г.Намсрайжав өнөөдөр суллагдах юм.
Түүнийг өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Нарантуул" захын баруун урд уулзварын орчим зорчиж явахдаа албан үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож танхайрсан хэргээр ял сонсгосон.
Г.Намсрайжавт эрүүгийн хуулийн 230.2-т зааснаар төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутгажээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )