Эмэгтэйчүүд ялалт байгуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 01

Дэлхийн шатрын 40 дэх удаагийн олимпиад наймдугаар сарын 27-ноос энэ сарын 10-ны хооронд Туркийн Стамбул хотод болж байна. Тус олимпиадын дөрөвдүгээр тойргийн тоглолт өчигдөр явагдлаа.150 орны багаас 56-д эрэмбэлэгдсэн манай эрэгтэй шатарчид энэ удаа чансаа ойролцоо Канадын багтай халз тоглож 1,5:2,5-аар анх удаа ялагдав. Хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээрээ манайхан тоглоход олон улсын мастер Б.Гүндаваа их мастер Батор Самбуевийг хожиж, ФИДЕ-гийн мастер М.Гүнбаяр эвийн гэрээ байгуулжээ.

Канад – Монгол 2,5:1,5

ИM Батор Самбуев 2507 – ОУM Баярсайханы Гүндаваа 2519 0 – 1

ОУM Николай Норицын 2472 – ИM Дашзэгвийн Шаравдорж 2446 1 – 0

ОУM Эрик Хансен 2472 – ИM Цэгмидийн Батчулуун 2493 1 – 0

ОУM Эдвард Поппер 2418 – ФM Мягмарсүрэнгийн Гүнбаяр 2358 0,5 – 0,5

120 орны эмэгтэй багаас 21 дүгээрт бичигдсэн Монголын баг 46 дахь эрэмбэтэй Шведийн багийг юм болгосонгүй, 3,5:0,5-аар буулгажээ . Энэ даваанд зөвхөн их мастер Т.Батчимэг өрсөлдөгчтэйгээ тэнцсэн бол нөгөө гурав маань ялалт байгуулсан.

Moнгол – Швед 3,5:0,5

ОУM Батхуягийн Мөнгөнтуул 2434 – ОУЭМ Инна Агрест 2214 1 – 0

ЭИМ Түвшинтөгсийн Батчимэг 2311 – ОУЭМ Виктория Йоханссон 2179 0,5 – 0,5

ЭОУМ Дуламсүрэнгийн Янжиндулам 2232 – ОУЭM Кристин Андерссон 2074 1 – 0

ЭОУМ Сэнгэравдангийн Отгонжаргал 2146 – Анжелина Франссон 1968 1 – 0

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top