Монгол улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэн дэлгэрүүлж, олон нийтийн хүртээл болгох, ирэх оны үндэсний дээд лигт болон үндэсний шигшээ багт ур чадвар бүхий баг тамирчид сонгон шалгаруулах зорилгоор пепси лиг хөгжлийн лиг тэмцээн энэ сарын 15-нд зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү тэмцээн нь улсын зэрэг цолтой тамирчдыг төрүүлэн гаргах, тамирчдын авъяас чадварыг нээн илрүүлэх зорилгыг ч агуулдагаараа онцлогтой.
МСБХолбооноос хоёр дахь жилдээ зохион явагдаж буй Pepsi D буюу хөгжлийн лиг ирэх оны хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )