Мария Шарапова, Александр Вуячич нар зөвхөн сайхан хосууд төдийгүй адилхан тамирчид, үзэл бодол нэгтнүүд байлаа.
Арваннэгдүгээр сард тэдний хурим болох байсан ба Мария аль эрт Сашагаас эрдэнийн шигтгээтэй сүйн бөгж авчихсан байсан боловч харамсалтай нь тэдний хурим болохооргүй болжээ.
Мария, Саша нарын салсан шалтгаан нь албан ёсны таамгаар бол тамирчдын ачаалал ихтэй цагийн хуваариас шалтгаалан хувийн амьдралдаа зарцуулах цаг бараг байдаггүйтэй холбоотой гэжээ.
Одоо Саша Турк руу явж Марияг ганцааранг нь үлдээх болсон аж.
Тэглээ ч тамирчид маань найз нөхөд хэвээр үлдэн харилцаагаа таслахгүй ба магадгүй дараа гэрлэх боломж гарах ч юм билүү...
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )