БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо зохиогдсон "Ордос-2" олон улсын их наадамд өнгөрсөн сарын 27-31-ны өдрүүдэд болсон билээ. Манай улаас спортын 10 төрөлд 126 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тус наадамд 36 улс, БНХАУ-ын 10 гаруй мужийн тамирчин оролцов. Монгол шатрын төрөлд багийн дүнгээр алтан медаль (Н.Төвсанаа алт, Б.Хатанбаатар мөнгөн медаль) хүртсэн бахдам амжилт гаргалаа. Харин модон бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүд багаараа хүрэл, олс таталтад эрэгтэйчүүд багаараа мөнгө, холимог таталтад хүрэл медаль хүрлээ. Харвааны төрөлд H.Цогтхүү алтан медаль хүртжээ. Үндэсний бөхийн төрөлд эмэгтэйчүүд алт, эрэгтэйчүүд мөнгөн медаль хүртсэн байна. Хятад бөхийн 90кг-ын жинд Р.Давааням алт, 62 кг-д Х.Гомбодорж хүч үзэж мөнгөн медаль хүртсэн байна.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )