Б.Жавзмаа өнөөдөр мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотноо паралимпийн наадам зургаа дахь удаагаа үргэлжиж байна. “Лондон-2012” паралимпийн XIV наадмын өнөөдрийн тэмцээнд байт харвааны төрөлд ОУХМ Б.Жавзмаа өрсөлдөнө. Тэрбээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шилдэг дөрөвт багтаж мөнгөн медалийн төлөө БНСУ-ын тамирчин Ли Хва Сүктэй учраа таараад байна. Манай тамирчин БНСУ-ын тамирчинг ялбал мөнгөн медалийн болзол хангаж, улмаар БНХАУ, Польшийн тамирчдын хожсонтой нь алтан медалийн төлөө харвах юм. Хэрвээ ялсан тохиолдолд аваргын төлөө харвана. Байт харвааны хувьд тэмцээний эхний өдөр (08.30) хувийн урьдчилсан харваа болсон бөгөөд нийт 19 тамирчин оролцсон. ОУХМ Б.Жавзмаа урьдчилсан харваанд 524 оноогоор VIII байраар шалгарсан. Улмаар хасагдах шатанд Тайландын тамирчинг 6:4 (25:26, 26:26, 22:21, 25:25, 26:20), Хятадын тамирчинг 6:0 (25:24, 24:21, 24:21)-оор ялалт байгуулснаар хагас шигшээд шалгараад байна. Манай тамирчинтай таарсан БНСУ-ын тамирчин Ли Хва Сүкийн хувьд урьдчилсан харваанд 555 онож IV байраар шалгаран хасагдах шатанд Грек (6:0), Швейцарийн (6:4) тамирчдыг буулган авчээ. Ли Хва Сүкийн хувьд "Бээжин-2008" паралимпийн, дэлхийн хошой, Азийн пара наадмын аварга бөгөөд манай тамирчинтай урьд нь ДАШТ болон Азийн пара наадамд таарч ялж байсан юм байна. Өнөөдөр тэд манай улсын цагаар 17.30-д харвана.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top