Паралимпийн тамирчидтай автобусыг бууджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

Оросын волейболын шигшээ багийнхны сууж явсан автобусыг Лондонд буудсан байна. Энэ талаар багийн ахлах дасгалжуулагч Виктор Дьяков мэдээлжээ. Оросын тамирчид “А” хэсэгт Мароккогийн шигшээтэй тоглохоор явж байсан аж.

“Пневматик буугаар буудсан байж магадгүй, автобусны цонхны шил хагаран, сум урд талд сууж явсан орчуулагч бид хоёрын дундуур өнгөрсөн. Хэн нэгэн гүүрэн дээрээс буудсан бололтой. Тэмцээн зохиогдох спорт цогцолборт хүрэлцэн ирсний дараа жолооч маань цагдаа дуудсан” хэмээн Дьяков өгүүлжээ.

Оросын волейболчид Мароккогийн багийг 3:0 харьцаатай хожин хэсэгтээ хоёрдугаар байр эзлэн 1\4 финалд шалгарч үлдсэн байна.

Дашрамд дурдахад, медалийн үзүүлэлтээр Оросууд нийт 50 медаль, үүнээс 17 нь алт- гуравдугаар байранд орж байгаа ба Хятад-нэг, Их британи-хоёрдугаар байранд явж байгаа аж.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top