“Арсенал”-ийн хагас хамгаалагч, ОХУ-ын шигшээ багийн экс ахлагч Андрей Аршавин Москвагийн "Динамо"-д ирж магадгүй байна. Энэ талаарх мэдээллийг Лондонгийн клубын зүгээс хийсэн бөгөөд ямарч наймаалцах, үнэ хөлс шаардахгүй эх нутгийнх нь багт өгөхөд бэлэн гэдгээ ч мэдээлсэн аж. Өмнө нь түүнийг таван сая фунтээр худалдах тухай яригдаад байсан юм. “Динамо”-гийн хувьд Аршавинийг сонирхож байгаа нь илт байгаа ч одоогоор английн клубт санал тавиагүй байгаа гэнэ. Ямартай ч "Зенит" болон "Анжи" багууд түүнийг авахгүй болохоо мэдэгдээд байгаа билээ.
SS.Slava
Сэтгэгдэл ( 0 )