Лондонгийн Паралимпод дөрвөн тамирчин эрхээ аваад байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдаас гурван жүдоч паралимпийн эрх өвөртлөн Туркээс иржээ. Эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзсэн П.Болортуяа, эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Б.Ууганхүү, Б.Ганбат нар шагналт долдугаар байрт шалгарсан амжилтаар Лондонгийн олимпын эрх авчээ. Одоогоор Монголын үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрхийн болзол хангаагүй байгаа. Харин паралимпийн наадамд буудлага, жүдо бөхийн төрөлд дөрвөн тамирчин тийзээ авлаа.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top