Өнөөдөр “Чингис хаан-2012” жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээн Спортын төв ордонд эхэлнэ. Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болон дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээн нь 2016 оны олимпийн эрхийн анхны тэмцээн ажээ.
Уг дэлхийн цомын цуврал тэмцээнд 20 орны баг тамирчид, шүүгч 150 гаруй хүн оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн ч өчигдрийн байдлаар таван орны баг тамирчид /Чех, Словян, БНХАУ/ эх орноо төлөөлөн ирсэн байна. Зарим улс орнуудын хувьд олимп өндөрлөөд удаагүй байгаа тул зардал, мөнгөний шалтгааны улмаас оролцох боломжгүй болсноо мэдэгдсэн аж. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор тэмцээн зохион байгуулагч орон жин тус бүрт дөрвөн тамирчин оролцуулэх эрхтэй тул манай улсаас нийт 56 жүдоч хүч үзэхээр болжээ.
Тэмцээн 2016 оны олимпийн эрхийн 100, 60, 40 оноо авах, залуу тамирчдаа дэмжих зорилготойгоос гадна амжилтаа бататгах, өрсөлдөгчөө судлах ач холбогдолтой.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )