Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан-2012” жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болох дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд ОХУ, Чех, Итали, Словян, БНСУ, Япон, БНХАУ, Бразил, Малайз, Хонгконг, АНУ, Унгар, Киргизстан, Гүрж, Филиппин, Англи, Герман, Монгол, Грек, Сингапур зэрэг орны жүдочид оролцоно.
Олон улсын жүдо бөхийн холбооноос 2016 оны олимпийн эрх олгох анхны тэмцээний гараагаа манай улсаас эхлүүлэхээр болсон нь нэр төрийн хэрэг юм. Энэхүү тэмцээн нь баг тамирчдын хувьд олимпийн наадмын эрхийн 100, 60, 40 оноо авахаас гадна, амжилтаа бататгах, өрсөлдөгчөө судлах, дэлхийн чансааны шилдэг тамирчдын барилдааныг эх орондоо үзэх зэрэг ач холбогдолтой.
“Чингис хаан-2012” тэмцээний шагналын нийт сан 50 мянган ам.доллар. Жин тус бүрийн түрүүлсэн тамирчин “Чингис хаан” алтадсан цом, 1000 ам.доллар дагалдах бол мөнгөн медалийг 500 ам.доллар, хүрэл медалийг 250 ам.доллар тус бүр дагалдана. Эрэгтэй, эмэгтэй багаар нь байр эзлүүлж тус бүр 2000, 1000, 500 ам.доллараар шагнах юм.
Харин Монгол Улсаа төлөөлөн 56 жүдоч хүч үзнэ. Олон улсын жүдо бөхийн холбооны жүдо бөхийн дүрмийн дагуу тэмцээн зохион байгуулагч орон жин тус бүрт дөрвөн тамирчин оролцуулдаг. Монголын жүдо бөхийн шигшээ баг “Чингис хаан-2012” тэмцээнд оролцох баг тамирчдаа сонгон шалгаруулжээ. Ингээд олимпийн эрхийн төлөө хүч үзэх тамирчдын нэрсийг сонирхуулъя.
Эрэгтэй 60кг
Эрэгтэй 66кг
Эрэгтэй 73кг
Эрэгтэй 81кг
Эрэгтэй -90кг
Эрэгтэй -100кг
Эрэгтэй +100кг
Эмэгтэй 48кг
Эмэгтэй 52кг
Эмэгтэй 57кг
Эмэгтэй 63кг
Эмэгтэй -70кг
Эмэгтэй -78кг
Эмэгтэй +78кг
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )