"Чингис хаан-2012" жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд манай жүдоч Д.Төмөрхүлэг, Ё.Алтансүх нар аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.Хагас шигшээд Ё.Алтансүх ОХУ-ын Ламринпиевийг цэвэр, Д.Төмөрхүлэг БНСУ-ын бөх Хван Бо Байг вазари үнэлгээгээр ялсан юм.
Олимпийн анхны оноо олгох "Чингис хаан-2012" дэлхийн цомийн төлөө тэмцээнд нийтдээ дэлхийн 20 гаруй орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд энэхүү тэмцээн нь олимпийн дараах дэлхийн томоохон тэмцээн гэдгээрээ онцлог юм.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )