Д.Төмөрхүлэг ”Чингис хаан” дэлхийн цомын хошой аварга боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 08

ОУХМ Д.Төмөрхүлэг, спортын мастер Д.Алтансүх нар “Чингис хаан-2012” дэлхийн цомын 66 кг-ийн жингийн аваргын төлөө барилдаж Д.Төмөрхүлэг базари үнэлгээгээр өрсөлдөгчөө буулган авлаа. Ингэснээр тэрбээр “Чингис хаан” дэлхийн цомын хошой аварга болж байна.

Мөн эмэгтэйчүүдийн 57 кг жингийн аваргын төлөө манай тамирчин Д.Сумъяа Японы бүх Мэжими Ишикаватай хүч үзэв. Д.Сумъяа базари үнэлгээрээ өрсөлдөгчөө ялж, дэлхийн цомын аварга боллоо. Энэ жинд Солонгосын бөх Ли Жиён, Бразилийн Камила Минакава  нар хүрэл медаль хүртэв.

“Чингис хаан-2012” дэлхийн цомын тэмцээн өнөөдөр эрэгтэй 73, эмэгтэй 63 кг-ийн жингийн медалийн төлөө барилдаанаар үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top