”Чингис хаан-2012” дэлхийн цомын төлөө тэмцээн үргэлжлэн явагдана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 09

Лондонгийн зуны олимпийн дараах ирэх олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн цуврал тэмцээнүүдийн нэг болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог "Чингис хаан-2012" дэлхийн цомийн төлөөх тэмцээн энэ сарын 8-9-ны өдрүүдэд манай улсад болж байгаа билээ. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 20 гаруй орны шилдэг жүдочид өрсөлдөж олимпийн эрхийн оноо авах барилдаанууд хийхээрээ ихэд онцлог юм.

Өчигдөрийн байдлаар хөнгөн жингийн барилдаанууд явагдсан ба манай улсын баг тамирчид ихэнх жингийн аваргыг хамгаалан авч чадсан. Өнгөрсөн олимпод төдийлөн сайн амжилт гаргаагүй ирсэн 66 кг-ын тамирчин Д.Төмөрхүлэг, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар болон эмэгтэй жүдочид маань амжилттай сайн барилдсан бол бусад зарим жинд зочин орнуудын тамирчид ялалт байгуулсан.

“Чингис хаан-2012” дэлхийн цомын тэмцээн өнөөдөр хүнд жингийн бөхчүүдийн барилдаанаар үргэлжлэх ба тэмцээнийхээ шилдэгүүдийг шалгаруулна. Дашрамд дурьдахад тус тэмцээн жин тус бүрдээ 5000 ам.долларын шагналын сантай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top