Монголын хөлбөмбөгчид чансаагаа дөрвөөр ахиулав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Олон улсын хөлбөмбөгийн холбоо шинэчилсэн чансаагаа гаргажээ. Чансааг тив, дэлхийн аварга Испанийн шигшээ баг 1857 оноогоор тэргүүлсэн бол аман хүзүүнд Голланд, Бразилийн шигшээ баг шалгарчээ. Удаах байрт Герман, Аргентиний баг орсон байна. Харин Монголын шигшээ баг чансаагаараа дөрвөн байр урагшилж нийт 207 багаас 179-т бичигджээ. Филиппиний шигшээ багийг талбай дээрээ 2:1-ээр хожсон амжилт дээрх оноонд нөлөөлсөн аж. Сонирхуулахад, Оросын шигшээ баг таван байр ухарч 18-д орсон бол сербүүд дөрвөн байр урагшилж 16-д шалгарсан байна.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top