Чөлөөтийн бүсгүйчүүддээ амжилт хүсье

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 18

Эмэгтэй чөлөөт бөхийн 23 дахь удаагийн ДАШТ энэ сарын 27-29-ны өдрүүдэд Канадын Страткона хотод болно. Тус тэмцээнд манай улсын багийн бүрэлдэхүүнд

48 кг-д “Хангарьд” клубын тамирчин Б.Даваасүрэн (Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-д анх удаа оролцох гэж байна)

51 кг-д “Дархан Мега-Старс” клубын тамирчин Д.Отгонцэцэг  (2011 оны ДАШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-д тав дахь удаа оролцох гэж байна)

55 кг-д “Хангарьд” клубын тамирчин Б.Номин-Эрдэнэ. (ДАШТ-нд хоёр дахь удаагаа оролцох гэж байна)

59 кг-д “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн тамирчин Б.Номин-Эрдэнэ (ДАШТ-нд хоёр дахь удаагаа оролцох гэж байна)

63 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин О.Насанбурмаа (ДАШТ-ий хошой хүрэл медальт, ДАШТ-д зургаа дахь удаагаа оролцох гэж байна)

67 кг-д “Дархан Мега-Старс” клубын тамирчин Ц.Баярзаяа (ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцох гэж байна)

72 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Одончимэг (ДАШТ-ийн хүрэл медальт, тус тэмцээнд зургаа дахь удаагаа оролцох гэж байна)

Дашрамд дуулгахад өмнө нь манай улсын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ээс гавьяат тамирчин С.Батцэцэг 2010 онд алт, О.Бурмаа 2009 онд мөнгө, Д.Отгонцэцэг 2010, Б.Оюунсүрэн 2011, Ц.Энхжаргал 2005, Д.Нармандах 2007, О.Насанбурмаа 2008, 2011, Ц.Одончимэг 2010 онд бүгд есөн хүрэл медаль хүртээд байсан юм. Манай эмэгтэй бөхчүүд дээрх дэмцээнд 11 дэх удаагаа оролцох гэж байна. Тиймээс өрсөлдөгч нартаа хатуу самар мэт санагдаж байгаа. Та бүхэнд амжилт хүсье. Ачит төрийнхөө далбааг эх орныхоо төрийн дуулал, алдар нэртэйгээ хамт Канадын тэнгэрт мандуулаад ирэхийг хүсье.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top