“Лондон-2012” зуны олимпийн XXX наадам хоёр сар хэртэйн өмнө болж өндөрлөсөн билээ. Дараа жилийн наадам болоход даанч хол байдаг болохоор хүн бүр тухайн жилийнхээ наадмыг ирэх наадам хүртэл ам уралдан ярилцдаг. Энэ жишгээр Лондонгийн олимпийн яриа ч тасраагүй байна. Тасрахгүй байх шалтгаан ч гараад байна. Энэ нь жүдо бөхийн -100 кг-ын жингийн аваргаар тодорсон ОХУ-ын бөх Тагир Хайбулаев манай бөх Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга, гавъяат тамирчин Н.Түвшинбаярыг ялсан нь допингийн “буян”-тай холбоотой хэмээн яригдах боллоо. Тиймээс энэ талаар Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн хамт олноос лавлахад “Тийм мэдээлэл гараад байгаа ч бидэнд албан ёсны хариу ирээгүй. Тиймээс бид түүнийг яг “Допинг хэрэглэсэн гэсэн” гэж хэлж чадахгүй нь. Тэр бөх хэрвээ хэрэглэсэн нь үнэн бол Н.Түвшинбаяр олимпийн хошой алтан медаль хүртэж элэг нэгт түмнээ баярлуулна. Бид ч өрсөлдөгч бөхийг нь сэргээш хэрэглэсэн байгаасай гэж бодож байна. Гэхдээ допингийн хариу олимп дуусаад гурван хоногийн дараа гардаг болохоор энэ мэдээлэл худлаа байлгүй дээ” хэмээв.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )