Завхан аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн намрын нээлтийн барилдаан энэ сарын 23-нд Монгол “Бөхийн өргөө”-нд болно. Мөн сумын цолтон болон залуу бөхчүүдийн “Эрийн хийморь” барилдаан 22-нд болох гэж байна. “Бага цолтнуудын дунд зохион байгуулах гэж буй дээрх барилдаан нь тэднийг өсөн нэмэх, цол ахихад нь түлхэц болдог” гэж Монголын бөхийн холбооны удирдлагууд ярьж байна. Зохион байгуулагчаар Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Завхан аймгийн нутгийн зөвлөл, Завхан Биеийн тамир спорт холбоо хамтарч ажиллах гэж байна.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )