Харүмафүжи Ёкозуна болоход гурван даваа үлдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

Мэргэжлийн Сумо бөхийн 9 сарын башё өнөөдөр 12 дахь өдрөө үргэлжилж байна. 11 өдрийн дараах байдлаар нэг ч унаагүй тэмцээнийг тэргүүлж байгаа Озеки Харүмафүжи өнөөдөр Гоэйдог цүкитаоши мэхээр буулган авч өвдөг шороодоогүй хэвээр үлдлээ.

Үлдсэн гурван өдрийн барилдаанаас хэрэгтэй даваагаа авахад Харүмафүжи Бямбадорж 4 дэх түрүүгээ хүртэж Ёкозуна болох болзлоо хангана. Харүмафүжигийн ард нэг унаатайгаар Ёкозуна Хакүхо, хоёр унаатай Кёкүтэнхо , Какүрюү нар удаалж байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top