Мэргэжлийн сумо бөхийн барилдаан өнөөдрийн хувьд сонирхууштайгаар өндөрлөлөө. Монголчуудын сэтгэл ч нэг давааг илээсэн гэж хэлэхэд болно. Энэ нь Харүмафүжи Д.Бямбадорж Кисинисатаг өвдөг шороодуулснаар 13:0 харьцаатай болсных. Хэрэв Д.Бямбадорж маргааш Какурюү Д.Анандыг ялбал их аварга цол хүртэнэ. Энэ амлалтыг түүнд мэргэжлийн сумо бөхийн холбоо өнгөрсөн башёгийн үеэр 14 ялбал өгнө гэж амласан билээ. Тиймээс түүнд элэг нэгт бид бүхэн амжилт хүсч байна. Хакухо М.Даваажаргалын хувьд өнөөдөр Д.Анандтай барилдаж өрсөлдөгчөө төвөггүйхэн буулгаж авлаа. Их аварга маргааш Кисинисататай барилдана. Харин нөгөөдөр буюу тэмцээний сүүлчийн өдөр Д.Бямбадоржтой барилдана.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )