Казахстан улсын Тараз хотод энэ сарын 28-нд чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болно. Энэхүү тэмцээн нь тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар, академич Динмухамед Кунаевийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд зориулагдаж байгаа юм. Жин тус бүр түрүүлсэн бөхөд 5000, мөнгөд 3000, хүрэлд 1000 ам.долларын урамшуулал олгох юм байна. Тус тэмцээнд манай улсаас 66 кг-д ОУХМ Г.Мандахнаран, 60 кг-д Э.Ням-Очир нар оролцоно. Дасгалжуулагчаар ҮБТДС-ын багш Ц.Баярсайхан, шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд ажиллана.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )