Наран улсад эх орныхоо нэрийг мандуулж яваа Монгол Улсын гавьяат тамирчин, "Нарны морь" Харумафүжи Д.Бямбадорж мэргэжлийн сумогийн макүүчи зиндаанд дөрөв дэх удаагаа түрүүлсэн гайхалтай амжилтаа элэг нэгт түмэнтэйгээ саяхан хуваалцсан билээ. Үүгээрээ тэрбээр их аварга буюу Ёкозуна цолыг баталж өчигдөр тангаргаа өргөсөн байна. Тангараг өргөх ёслолд мэргэжлийн сумо бөхийн холбооны удирдлагууд болон Исэгахама дэвжээний багш нь оролцжээ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )