Чөлөөтийн тамирчид 20 минутын дараа дэлхийн дэвжээнд гарна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27

Эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ХХIII дахь ДАШТ өнөөдрөөс эхэлж 29-ны өдрүүдэд Канад улсын Эдмонтон мужийн Страткон Канти хотын “Millenium Palace” спортын ордонд гурван дэвжээн дээр өрсөлдөнө. Тус тэмцээнд манай улсаас

48 кг               Олон улсын хэмжээний мастер Баярмагнайгийн Даваасүрэн,

                       залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт, ДАШТ-нд анх удаа

                       оролцож байна. /“Хангарьд” клуб/

51 кг               Олон улсын хэмжээний мастер Даваасүхийн Отгонцэцэг,

                       ДАШТ-ний мөнгөн медальт, ДАШТ-нд 5 дахь удаа оролцож

                       байна. /“Мега-Старс” клуб/

 55 кг              Олон улсын хэмжээний мастер Батбаатарын Номин-Эрдэнэ,

                       ДАШТ-нд 2 дахь удаа оролцож байна. /“Хангарьд” клуб/

59 кг               Олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Мөнхтуяа,

                       ДАШТ-нд анх удаагаа оролцож байна. /“Аварга” биеийн

                       тамирын дээд сургууль/

63 кг               Олон улсын хэмжээний мастер Очирбатын Насанбурмаа,

                       ДАШТ-ний хошой хүрэл медальт, ДАШТ-нд 6 дахь удаагаа оролцож

                       байна. /“Хүч” спорт хороо/

67 кг               Олон улсын хэмжээний мастер Цэрэндоржийн Баярзаяа,

                       ДАШТ-нд 2 дахь удаагаа оролцож байна. /“Мега-Старс” клуб/

72 кг               Олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг,

                       ДАШТ-ний хүрэл медальт,  ДАШТ-нд 6 удаагаа оролцож байна.

                       /“Алдар” спорт хороо/ нар оролцож байна. Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-нд нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн. Тэд дээрх тэмцээнд 11 дэх удаагаа оролцож байна. Ахлах шүүгчээр МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олимпийн зэрэглэлийн шүүгч Цэрэндагвын Сэрээтэр, ДАШТ-нд анх удаа шүүгчээр оролцох гэж байна. Харин дасгалжуулагчаар, гавьяат дасгалжуулагч Арслангийн Цэдэнсодном. Тэрбээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилладаг бөгөөд ДАШТ-нд ес дэх удаагаа оролцох гэж байна. Мөн залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаяр, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Цэндийн Баярсайхан, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, “Хангарьд” клубын дасгалжуулагч, Чүлтэмсүрэнгийн Раднаабазар нар томилогджээ.                                              

ДАШТ-ний хуваарь

Есдүгээр сарын 27. Пүрэв гариг

13.00-17.00 цагт                 

51, 59, 67 кг-д өрсөлдөх тамирчдын урьдчилсан болон дагах барилдаан

18.30-19.00 цагт                     

Нээлтийн ёслол

19.00-21.00 цагт                      

51, 59, 67 кг-д өрсөлдөх тамирчдын медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол

Есдүгээр сарын 28. Баасан гариг

13.00-17.00 цагт                     

55, 72 кг-д өрсөлдөх тамирчдын урьдчилсан болон дагах барилдаан

19.00-21.00 цагт                   

55, 72 кг-д өрсөлдсөн тамирчдын медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол

Есдүгээр сарын 29. Бямба гариг

11.00-15.00 цагт                         

48, 63 кг-д өрсөлдөх тамирчдын урьдчилсан болон дагах барилдаан

17.00-19.00 цагт                       

48, 63 кг-д өрсөлдөх тамирчдын медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол.

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top