Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 17-25-нд Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхисоос 6016 бөх Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, зодоглон Монгол бөхөө Гиннест бүртгүүлсэн билээ. Тус барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба 13 даван түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат үзүүрлэж байв. Тэгвэл энэ ням гарагт энэхүү түүхэн үйл явдлын нэг жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )