Туркийн Анкара хотноо FIDE-гийн эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний энэ оны сүүлийн цувралд болж буй.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн их мастер Б.Мөнгөнтуул оролцож байгаа билээ. Тэрээр уржигдар долоо дахь тоглолтоо хийж, Болгарын их мастер Антоанета Стефановатай хараар тоглон тэнцээд байсан. Ингэснээр их мастер нийт 3,5 оноотой болж, наймдугаар байрт бичигдсэн юм. Харин өчигдөр найм дахь өргийн тоглолтоо Энэтхэгийн их мастер Конеру Хампигийн эсрэг хийж, долоон өргийн дараах байдлаар Конеру Хампи тав хожиж, хоёр тэнцсэнээр зургаан оноотой тэргүүлж байна. Өнөөдөр сүүлийн өргийн тоглолт болж, ялагч тодрох учиртай.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )