Т.Мөнхтуяа медалийн төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 28

Өчигдөр Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 23 дахь удаагийн ДАШТ Канадын Страткона хотноо эхэлсэн юм. Тэмцээний эхний өдөр 51, 59, 67 кг-ын жингийн барилдаан болж байгаа ажээ.

Эхний өдөр дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдсан Монголын тамирчдаас Т.Мөнхтуяа  эхний тойрогтоо Канадын бөх Мишель Фаззариг 1-0, 0-1, 3-1 харьцаатай ялж, хоёрдугаар тойргийн барилдаандаа АНУ-ын тамирчин Лейф Эвелин Жейнсийг 3-0, 0-1, 3-1 онооны давуугаар ялсан бол удаахь барилдаанд Т.Мөнхтуяа Беларусийн бөх Залина Сидаковатай таарч, 0-2, 0-1 харьцаатай хоёр үед ялагдсанаар дагах барилдаанд хүрэл медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Шеоран Шилпитэй барилдахаар болоод байна.

Харин 51 кг-ын жинд ОУХМ Д.Отгонцэцэг, 67 кг-ын жинд ОУХМ Ц.Баярзаяа нар ялагдаж тэмцээнийг орхиж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top