Булган аймгийн Булган сумын малчин 68 настай Т малын гоц халдварт боом өвчнөөр өвчилжээ. Оношийг эмч нар урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж. Өвчтөнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд шинжилгээний дээжийг Сэлэнгэ аймгийн лаборатори руу илгээсэн байна.
Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд боомын халдвар гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ. Сүүлийн үед Малын гоц халдварт өвчний гаралт нэмэгдэж байгааг Зоонозын халдварт өвчин судлалын үндэсний төвөөс иргэдэд анхааруулж байна.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )