“Монголын хөлбөмбөгийн холбооны цом-2012” тэмцээн есдүгээр сарын 5-15-ны өдрүүдэд Дулааны IV цахилгаан станцын өмнө байрлах “Эрчим” клубын талбай дээр болсон билээ. Энэхүү тэмцээнд лигийн зургаа, сонирхогчийн дөрвөн багаас гадна манай улсын 200 гаруй шилдэг хөлбөмбөгч оролцсон юм. Холбооны цомын аваргын төлөө “Эрчим” баг, “Хасын хүлгүүд” багууд шалгарч улмаар “Эрчим” “Хасын хүлгүүд”-ийг 1:1 (5:4)-ээр илүүрхсэн. Хэдийгээр МХБХ-ын цомын тэмцээн болон “Нийслэл лиг” тэмцээний аваргаар “Эрчим” баг шалгарсан ч өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулагдаж буй МХБХ-ны “Супер цом”-ийн төлөө “Эрчим” клуб дээрх тэмцээний дэд аварга “Хасын хүлгүүд” багтай хүч үзэхээр болсон. “Супер цом”-ын төлөөх тоглолт маргааш (09.30) 12.00 цагаас “Эрчим” клубын ногоон талбай болно. “Супер цом”-ын эзэн болсон баг улсаа төлөөлөн Азийн Хөлбөмбөгийн Холбооны “President Cup” тэмцээнд оролцох билээ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )