Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” Монголын морин спорт уяачдын холбооны 10 жилийн ойн хүндэтгэлийн аян жил тойрон үргэлжилсээр байна. Тэд гурвантаа шилдэг холбоогоор шалгарч, Монгол түмний морины их шүтээнийг босгон, гарааны төхөөрөмжийг нэвтрүүлснээрээ олон зүйлийн анхдагч болсон. Бүтэн жилийн хугацаанд үргэлжилж буй ойн арга хэмжээ нь уяачдадаа талархал илэрхийлэх аянаар эхэлж байна. Дараа нь энэ оны хавар Морины их шүтээн, уяачдаа хүлээн авч баяраа тэмдэглэсэн билээ. Тэгвэл тус холбооныхон өчигдөр Өвөрхангай аймгийг хурдтай болгоход сэтгэл харамгүй тусалсан зүүн аймгийнхандаа хүндэтгэл үзүүлэхээр аян замдаа гарчээ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )