Буриадын Улаан-Үд хотноо энэ сарын 22-24-ны өдрүүдэд сонсголын бэрхшээлтэй иргэдийн III олон улсын тэмцээн болсон билээ. Тус тэмцээнд манай улсаас гадна ОХУ, Буриад, Чита, Эрхүүгийн Шехелова, Локомотив зэрэг 11 багийн 150 гаруй тамирчин спортын 10 төрөлд өрсөлдсөн юм. Манай улсын сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбооны дэргэдэх шигшээ багийн тамирчид тус тэмцээнд 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, таван медаль (нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл) хүртсэн байна. Монголын тамирчид тус тэмцээнд анх удаа оролцсон бөгөөд дартс, 2х2 волейбол, гар барилдаан, гал сөнөөгчийн төрлөөс дээрх медалиудыг хүртжээ.
Гал сөнөөгч: С.Болд, Ч.Баттогтох, Г.Дагва, Б.Батбаяр, Ц.Уянга (алт)
Дартс: А.Мөнхнасан (эм, мөнгө)
2х2 волейбол: Ч.Гандорж, А.Мөнхнасан (эр, хүрэл)
Гар барилдаан: Ч.Гандорж, Б.Батбаяр (эр, хүрэл)
Дашрамд дуулгахад, дөрвөн жилд нэг удаа болдог “Дүлий иргэдийн олимп” ирэх 2013 оны долдугаар сард Болгарт болох аж. Манай улсын тамирчдын хувьд анх 1997 оны наадамд оролцож, чөлөөт бөхийн төрөлд анхны хүрэл медалиа хүртэж байжээ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )