Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 01

Казахстан улсын Тараз хотод тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар, академич Динмухамед Кунаевийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд манай улсаас гадна Гүрж, Казахстан, Киргиз, ОХУ-ын Хойд Осет улс, Тажик, Туркмен, Узбек, Шри-Ланк зэрэг орны бөхчүүд өрсөлдсөн юм. Тус тэмцээний 60 кг-ийн жинд ОУХМ Э.Ням-Очир /”Хилчин” спорт хороо/, 66 кг-ийн жинд ОУХМ Г.Мандахнаран /”Алдар” спорт хороо/ нар хүрэл медаль хүртлээ. Дасгалжуулагчаар залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд нар ажиллалаа.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top