Монголын Бүстэй Барилдааны Холбоо энэ сарын 24-нөөс 10-р сарын дөрөвний хооронд Казакстан улсын Астана хотноо зохиогдож буй насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсын тамирчид амжилттай оролцлоо. Тус тэмцээнд 100 кг-д барилдсан ШШЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Сугаржаргал мөнгөн медаль хүртэж, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин А.Давааням хүрэл, -100 кг-д зодоглосон ЦЕГ-ын хүч спорт хорооны тамирчин Р.Батмөнх хүрэл, эмэгтэйчүүдийн -76 кг-д хүч үзсэн ОБЕГ-ын тамирчин О.Мөнхцэцэг мөнгө, Н.Нямтуяа хүрэл медаль тус тус хүртлээ. Харин залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд -100 кг-д барилдсан Баянхонгор аймгийн тамирчин Д.Цэрэнтогтох алт, 68 кг-д хүч үзсэн МУБИС-ийн БТС-ийн оюутан Н.Пүрэвдаваа, 100 кг-д барилдсан Г.Пүрэвбаатар нар хүрэл медаль хүртлээ. Охидын 52 кг-д барилдсан ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин А.Маралмаа алтан медалиар энгэрээ гоёлоо.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )