Жүдогийнхны бэлтгэл үргэлжилсээр

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 02

Спортын төв ордон байнга олны хөлд дарагдаастай. Үүнд ч спортынхон таатай байдаг. Мэргэжил нэгтнүүд нэмэгдэж байгаа болохоор арга ч үгүй. Саяхан жүдо бөхийн үндэсний шигшээ багийн хэсэг тамирчин зааландаа бэлтгэл хийж байв. Хаалгаар нь дөнгөж ороход “Лондон-2012” зуны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, гавьяат тамирчин, жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгатай зогсч байсан бол хажууханд нь тус холбооны нарийн бичиг М.Бөхбат өөрийн холбоонд нь зөвлөх дасгалжуулагчаар ирээд байгаа Германы иргэнтэй байв.

С.Ням-Очир энэ өдөр бэлтгэл хийхгүй аж. Заалны голд гавьяат тамирчин, жүдо бөхийн анхны эмэгтэй шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл, Азийн спортын их наадмын болон Ази тивийн хошой аварга, Самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, улсын аваргын 15 алтан медальт Х.Эрдэнэт-Од тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэж байв.

Гавьяатын хувьд олимпийн медаль л дутуу. Түүнтэй уулзаж тамирчдын зургийг авах зөвшөөрөл авлаа. Тэр ч нэг их цааргалсангүй. Хамгийн түрүүнд эрэгтэйчүүдийн багынхны дэргэд очход улсын харцага Ц.Содномдорж, дэлхийд 66 кг-д чансаагаараа зургадугаарт эрэмблэгдэж байгаа ОУХМ Б.Мяграгчаа харагдсан.

Мөн ОУХМ Д.Алтанхуяг, аймгийн арслан Ч.Булганхүү зэрэг тамирчид бэлтгэл хийж байлаа.      

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top