Тайваний Тайпай хотноо өнгөрсөн мягмар, лхагва гаригт “Taipei Open” долоо дахь удаагийн жүдо бөхийн олон улсын тэмцээн болсон билээ. Тус тэмцээнд 13 орны 200-гаад тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Манай улсын жүдочид саяхан болсон Азийн залуучууд, өсвөр үеийн тэмцээний дараа хамтарсан бэлтгэл хийсний дараа дээрх тэмцээнд оролцсон юм. Үүнд -90 кг-д барилдсан Л.Отгонбаатар алт, 60 кг-д хүч үзсэн М.Отгон-Эрдэнэ, 100 кг-д зодоглосон У.Дүүрэнбагана нар мөнгөн медлиар энгэрээ гоёлоо. Хүрэл медалийг 73 кг-д хүч үзсэн Г.Балсанлхүндэв, 81 кг-д зодоглосон Г.Алтанбагана, 52 кг-д дэвжээнд гарсан Т.Мөнхжаргал, 57 кг-д өрсөлдсөн Ц.Хулан, -78 кг-д боссон Э.Хандармаа нар хүртэв. Багийн дүнгээр дээрх амжилтаараа хоёрдугаар байрт шалгарлаа. Дасгалжуулагчаар ОБЕГ-ын “Аврагч” ангийн дасгалжуулагч Ц.Шийрэв, “Боржин төв”-ийн Д.Алтантуяа, Спортын төв дунд сургуулийн багш, олон улсын шүүгч Б.Болорцацрал нар ажиллалаа.
Энэ үеэр Азийн жүдо бөхийн холбоо хуралдаж Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат оролцож өөрийн улсдаа ирэх жилийн зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулуулахаар болжээ. Түүнчлэн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн 2014 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулах саналыг гаргасан юм.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )