Спортын гэрэл зурагчин, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Ганбатын “Үл мартагдах агшин” нэртэй үзэсгэлэн өнөөдөр СТӨ-ний Уран зургийн галерейд нээгдлээ. Тус үзэсгэлэнд багтсан 200 гаруй бүтээлд “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд оролцсон тамирчдын торгон агшнууд багтаж байгаа. Тиймдээ ч бусад үзэсгэлэнгээс онцлог байв. Нээлтэд УИХ-ын гишүүн, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, улсын арслан Д.Ганхуяг, улсын заан М.Өсөхбаяр тэргүүтэй спортын алдартнууд хүрэлцэн ирсэн байлаа. Манай сайт өчигдөр уншигч танаа дээрх үзэсгэлэнгийн эзэн Ч.Ганбатын ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэсэн. Тиймээс энэ удаа фото сурвалжлагаар хүргэж байгаадаа таатай байна.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )