ӨМӨЗО-ны Ордос хотноо энэ сарын 11-12-нд дотор буюу заалны олс таталтын Азийн ес дэх удаагийн тэмцээн болно. Манай улсаас “Аварга” үндэсний биеийн тамирын дээд сургуулийн дасгалжуулагч, улсын начин Д.Адъяахүүгийн удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн баг бэлтгэл сургуулилтаа базааж байна. Тэмцээнд оролцох багийг хэдхэн сарын өмнө болсон бүх ард түмний XIV наадмаас шалгаруулж Азийн гишүүн 26 орны тамирчидтай өрсөлдүүлэх юм. Манай улсын тамирчдын хувьд дээрх тэмцээнд 2006, 2010 онд оролцож байсан билээ. Тамирчид ирэх лхагва гаригт хүлгийн жолоо залах бөгөөд тэдэнтэй Монголын олс таталтын холбоог санаачлагч Ч.Бат-Эрдэнэ, Д.Адъяахүү нар явна. Дашрамд дуулгахад дээрх баг өнгөрсөн наймдугаар сард болсон монгол туургатны олс таталтын гадаа талбайн төрөлд 16 багтай өрсөлдөж эрэгтэй баг мөнгө, холимог баг хүрэл медаль хүртсэн билээ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )