Өсвөрийн “хүчтэн”-үүд өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

Өсвөр үеийн үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Монгол "Бөхийн өргөө"-нд зохион байгуулагдах гэж байна. Тус барилдааныг 1964 оноос эхлэн зохион байгуулсан түүхтэй бөгөөд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын аварга Д.Сумъяабазар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, улсын харцага Ө.Даваабаатар, улсын начин Н.Бүрэнбаатар, А.Батмөнх нар бөхийн гараагаа эхэлсэн гэдэг. Нэгэн сонирхолтой явдал дурдахад 1982 оны барилдаанл хожим улсын гарьд болсон П.Сүхбат түрүүлж, улсын харцага М.Дармаабазар, улсын начин Х.Амараа нар мөнгө, хүрэл зүүж байжээ. Харин дархан аварга Б.Бат-Эрдэнэ зодоглосон ч медальгүй хоцорч байсан аж. Тэгвэл энэ жилийн улсын аварга шалгаруулах барилдаанд ирээдүйн олон аварга, арслан, гарьд зодоглох нь ойлгомжтой. Барилдаанд 16, 17, 18 насанд барилдуулах бөгөөд нас тус бүр 30 хүүхдийг тойргоор өрсөлдүүлнэ. Бүртгэл өнөөдөр 10:00 цагт эхэлжээ.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top