ОХУ-ын Якут улсын Якутск хотод ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний нэрэмжит V уламжлалт чөлөөт бөхийн “Гран-При” олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. Тэр үеэр ОХУ-ын Якут Улсын Ерөнхийлөгч, уг бөхийн холбооны ерөнхийлөгч Е.А.Борисов тэрхүү тэмцээнд хүндэт зочноор оролцсон МЧБХ-ны хүндэт ерөнхийлөгч, их аварга Д.Дагвадоржийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэрбээр Якут, Монголын чөлөөт бөхийн уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах, өөрийн улсдаа сонирхогчдын сумо бөхийг дэлгэрүүлэх, сурталчлуулахыг хүссэн байна.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )