Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

Өсвөр үеийн үндэсний бөхийн энэ оны улсын аварга шалгаруулах барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд  Монгол “Бөхийн өргөө”-нд болж өндөрлөлөө. Тус барилдаан 16, 17, 18 гэсэн гурван насны ангиллаар болсон юм. Нэг насанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 30 хүүхэд оролцсон бөгөөд тойргийн журмаар зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.

Багийн дүнгээр Б.Хаштогтох дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг тэргүүлж цом, алтан медаль, улсын заан Д.Бумбаяр дасгалжуулагчтай Баянгол дүүрэг удаалж цом, мөнгөн медаль, К.Казбек дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн баг гуравдугаар байр эзэлж, цом, хүрэл медалийн эзэн боллоо.

16 насанд

1. Э.Амартүвшин (Сонгинохайрхан дүүрэг) 28 даваагаар 1-р байр

2. Г.Амгалан (Багахангай) 25 даваагаар 2-р байр

3. Б.Айдос (Баян-Өлгий) 24 даваагаар 3 байр

17 насанд

1. Д.Цэнд-Аюуш (Баянгол дүүрэг) 27 даваагаар 1 байр

2. Б.Самданжамц (Төв) 24 даваагаар 2 байр

3. Э.Лхамхүү (Увс) 24 даваагаар 3 байр

18 насанд

1. Б.Серик (Баян-Өлгий) 28 даваагаар 1 байр

2. Ө.Дүүрэнбаяр (Сонгинохайрхан) 26 даваагаар 2 байр

3. Л.Энхсаруул (Баянгол дүүрэг) 25 даваагаар 3 байр

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top