Их Монгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес давж түрүүлсэн улсын залуу арслан Пүрэвийн Бүрэнтөгс, найм давж үзүүрлэсэн улсын шинэ гарьд Дамбийн Рагчаа нарын цолны цайллага тун удахгүй болох гэж байна.
Тодруулбал П.Бүрэнтөгсийнх маргааш 18 цагт, Д.Рагчаа гарьдын цайллага 14-ны 15 цагт тус бүр Зайсан "Чингисийн өргөө" цогцолбор ресторанд болох ажээ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )