Д.Адъяатөмөр начны нэрэмжит тэмцээн боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11

Налайх дүүргийн Спортын ордонд Азийн аварга, гавъяат дасгалжуулагч, улсын начин Д.Адъяатөмөрийн нэрэмжит залуучууд, өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээн боллоо. Зохион байгуулагчаар түүний шавь нар болон Налайх дүүргийн БТСГ, тус дүүргийн чөлөөт бөхийн холбоо хамтарчээ. Тэмцээнд нийслэл, орон нутгийн 10 гаруй хороо, клубын 100 гаруй тамирчин дөрвөн жинд өрсөлдсөн юм. 58 кг-д З.Занабазар /Тэмүүжин/, 63 кг-д Р.Бат-Эрдэнэ /Налайх/, 69 кг-д Н.Амарсайхан /БГД-ийн 73-р сургууль/, залуучуудын 120 кг-д Б.Өлзийсайхан /БГД/ нар түрүүлэв. Багийн дүнгээр Б.Батмөнх дасгалжуулагчтай Налайх дүүрэг /11 оноо/, Ц.Гантөгс дасгалжуулагчтай "Тэмүүжин" клуб /7 оноо/, А.Дарханбаатар дасгалжуулагчтай Булган аймаг /7 оноо/ эхний гурван байрыг эзэллээ.

Тэмцээний хүндэт суудлыг Налайх дүүргийн засаг дарга Б.Баяндэлгэр, тус дүүргийн БТСГ-ын дарга Д.Мөнхбаяр, Ардын багш, гавъяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Адъяатөмөр агсны шавь гавъяат тамирчин, улсын гарьд П.Сүхбат, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавъяат дасгалжуулагч А.Цэдэнсодном нар эзэлсэн байв.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top