Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабид маргааш эхлэх Гран при тэмцээнийг зорилоо. Тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 66 кг-д Ё.Алтансүх, Б.Хишигбаяр, 73 кг-д Г.Одбаяр, 90 кг-д Б.Амбасэлмаа нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Г.Саранзаяа, Б.Алтанцэцэг, 52 кг-д Б.Бат-Эрдэнэ, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар барилдана. Гран при тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын шүүгч Д.Баттулга багтжээ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )