Манайхан одоогоор дөрвөн медальтай

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 12

Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу-Дабид хотноо жүдо бөхийн гран-при тэмцээн болж байгаа билээ. Тэмцээний хоёр дахь өдрийн байдлаар манай улсын тамирчид дөрвөн медаль энгэртээ зүүгээд байна. Тодруулбал өчигдөр 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг нар хүрэл медаль зүүсэн бол өнөөдөр Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нар медалийн болзол хангаж, хагас шигшээ барилдаанд зодоглох эрхээ авлаа. Тус тэмцээнд оролцож буй бүрэлдэхүүнд Ази тивийн аварга Г.Болдбаатар, Дэлхийн цомын медальт Б.Бат-Эрдэнэ, Д.Сумьяа, Б.Хишигбаяр тэргүүтэй залуус оролцож байгаа. Маргааш эрэгтэйчүүдийн 90 кг-д Б.Амбасэлмаа барилдана.

Тэднийг шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нар удирдаж байгаа.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top