Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг гран-при тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд манай улаас эрэгтэй, эмэгтэй дөрвөн жинд 11 тамирчин өрсөлдөж байгаагаас одоогийн байдлаар дөрөв нь тус бүр нэг хүрэл медаль хүртээд байна.
Тодруулдбал тэмцээний эхний өдөр буюу 11-нд эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болж эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг нар хүрэл медаль хүртсэн. Тэгвэл маргааш нь эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар татамидаа гарч дахин хоёр хүрэл медалийн эзэд боллоо.
Харин өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90, -100, 100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн аваргууд тодорно. Дээрх 90 кг-ын жинд Б.Амбасэлмаа зодоглоно. Монголын жүдочид одоогоор дээрх амжилтаараа багийн дүнгээр 11 дүгээр байрт бичигдэж байна. Тэмцээнд дэлхийн 27 орны 130 гаруй тамирчин хүч үзэж байгаа билээ.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )