Малайзын Саба мужийн Кота Кинабалу хотод болсон Таеквондогийн азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан билээ. Тус тэмцээнд манай улсаас ШШГЕГ-ын тамирчин ОУХМ Н.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай тамирчид өрсөлдөж гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд манай улсаас гадна БНСУ, БНХАУ, Тайланд, Казахстан, Малайз, Филиппин, Вьетнам, Сингапурын тамирчин өрсөлдсөн билээ. Манай баг тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ. Н.Эрдэнэбаатарын удирдлаган дор хүч үзсэн тамирчид өнгөрсөн жил Казахстаны Алма-Ата хотод болсон хоёр дахь удаагийн тэмцээнд оролцож эмэгтэйчүүдийн 46 кг-ын жинд Дорнод аймгийн тамирчин С.Мөнгөнцэцэг хүрэл медаль хүртэж байсан юм.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )